Нэг мэдсэн чинь өглөөний 09:00 цаг болчиж үнэхээр сайн унтаж амарсан шинжтэй. Амарсан цагаа тооцсон 7 цаг орчим унтсан байнаа. Тэгэхээр орлуугаа явсан цаг нь шөнийн 02 цаг болж таарч байхнээ. Тайваньд энэ цагт амрах нь оюутнуудын хувьд хэвийн үзэгдэл, хэтрүүлэгтэй хэлбэл шөнийн 00-03 цаг хүртэл тэд бараг нөгөөх жижиг мото-гоо хөлөглөөд нааш цаашаа холхиж өгнө дөө тэгээд бас чанга чанга дуугарч ярихыг яанаа гэхдээ энэ хэвшилд бараг дасаж байна даа. Компьютраа асаалаа 3 хоногийн дараа илтгэлтэй байдаг анхаарал нэг л өөр зүг чиглээд байх шиг иймээс өөр зүйл хийж байгаад эргээд энэ ажилдаа орвол бүтээмж илүү байдаг шүү дээ үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тиймээс сурч байгаа газрынхаа тухай жижигхэн танилцуулгыг та бүхэнтэйгээ хуваалций гэж бодов.
Манай Монголын нэг аймгийн нутаг дэвсгэрээс бага нутагт 23.0 сая хүн амьдарч байнаа тэрүүн дээр нь би бас нэмэгдсээн гэж. Хамгийн үнэлүүштэй нь энэ жижигхэн арлыг ийм олон хүмүүс үнэхээр сайн зохион байгуулалттай ашиглаж байдаг шүү. Газарзүйн байрлалаар Номхон далайн баруун зах хэсэгт, умардаас өмнө зүг рүү сунаж тогтсон (уртаашаа 394 км өргөөшөө 144 км) бөгөөд ерөнхий хэлбэрээр нь загастай зүйрлэж ярих юм. Арлын хойд хэсэгт байрлах Тайпэй (Taipei) нэртэй нийслэл нь загасны нүд нь, дунд хэсэгт байрлах Тайжун (Taichung) нэртэй хамгийн ихээр үйлдвэржсэн хот нь загасны сэлүүр харин арлын өмнөд захын тохойрсон хэсэг болох Пиндон (Pingtung) нэртэй далайн эрэгт биеэ шарж хэвтдэг, аялал жуулчлалын нэг гол бүс газар нь нөгөөх загасны маань сүүл нь болдог байна. Энэ нэршлүүд бүгд л өөрийн гэсэн утгатай загасны сүүл маш ихээр савлан хөдөлдөг шүүдээ түүний адилаар энэ газарт Тайпуун гэгдэх нөгөө далайн хар салхи нь илүү их дайрдаг байх юм. Далайн хар салхи гэснээс үүнээс үүдсэн гамшиг их гарна шүү за тэгээд хүчтэй Тайпуунтай үед энд тэндгүй нөгөөх мото(scooter)-тойгоо хийсчих гээл..., аргагүй шүүдээ гүүр нурааж, ачааны машиныг хөмрүүлж байгаа салхи чинь, ер нь бол тэр үед гэрээс гарах ойлголт бараг байхгүй шүү, жижигхэн нууц хэлэхэд тэр их шуурганыхаа дараа 2-3 өдөр нилээд сайхан сэрүүхэн болдог энэ байдалд эрс тэс уур амьсгалтай орноос ирсэн Монгол залуу би нилээд дуртай шүү. Тайпуун далайн салхи нь зуны саруудад илүү болно, энд зуны дундаж температур нь 32 градус орчим, өвөлдөө миний амьдарч байгаа Chia-yi хотод хүйтрээд хүйтрээд температур нь 16-18 градус болох юм.
Олон жил олон орны дарлалд өртөөд тэрүү эсвэл хөгжилтэй орны жишгээр үү хүмүүс нь нилээд даруу бас нөхөрсөг гэхдээ хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүйн адилаар бүх хүн гэж ойлгож болохгүй ээ. Манай Монголын зарим хүмүүс Тайвань гэхээр аан хужаа наруу гэж хэлдэг яг үнэндээ бол найз нар минь энэ ойлголтонд бас жоохон сийрүүлэх зүйл байдаг юм байна. Саяхан арал дээр эх газрын Хятадаас нэг томоохон улс төрч, бизнесмэнүүдийн хамтаар айлчлав. Тэр үед бараг нөгөөх манай 7-р сарын 1-н шиг үйл ажиллагаа өрнөсөн шүү. Бид бол Хятад биш Бид Тайвань хүмүүс гэсэн уриа лоозон барисан жагсагчид нөгөөх улс төрчийн байрласан буудлыг бүчээд шөнийн 03 цаг хүртэл цагдаа жагсагчдын хооронд нилээд мөргөлдөөн болсон. Тэгэхээр энэ хүмүүс маань чухам хэн болж таарч байна? Түүхээс сөхөөд харвал одоогоос 300-400 жилийн тэртээ Ming (Ming dynasty 1368-1644) их гүрний үед үндэстэн хоорондын тэмцлээс үүдэн ялагдал хүлээн дүрвэсэн Cheng Cheng-kung тэргүүтэй эрэгтэй голцуу олон тооны хүмүүс Арал дээрх Голландын дэглэмийг унаган, улмаар арлын уугуул иргэд болох Тайвань үндэстнүүдтэй гэрлэн амьдарч ирсэн байх юм. Үүнээс өмөнө Испанийн дарлалд, 1895 оноос хойш 50 жил Японы дарлалд байсан бөгөөд 1949 онд эх газрын Хятадаас дүрвэсэн хоёр дахь их хүмүүсийн урсгал ирж сууршьсан байна. Эдгээр хүмүүс нь одоогийн БНХАУ-ын өмнөх засгийн эрхийг баригч нар бөгөөд ажилчин ангийн бий болгосон иргэний дайнд засгийн эрхээ алдсан хүмүүс, гэсэн хэдий ч Тайваныг Японы колониос салгаж, засгийн эрхийг аван суурьшиж эхэлжээ. Сонирхолтой нь эдгээр шилжин сууршьсан хүмүүс эх газрын Хятадаас тодруулбал түүхийн нэгэн өв дурсгалын төв болсон Бээжин хотоос Азийн болон Дэлхийн түүхэн болон үнэт эд зүйлсийг энэ жижиг арал дээр авчирч чаджээ. Түүний нэг жишээ нь Их Богд Чингис хааны олон зуун жилийн настай аман зураг, энэхүү зургийг Чингис хааныг хамгийн сүүлд харсан хүний аман яриаг үндэслэн бүтээсэн гэж үздэг. Энэ зураг нь одоо бидний мөнгөн тэмдэгт дээр байдаг зураг юм билээ. Улс төрийн сэжим ярьсан дээр нэмж дурьдахад улс улсын л жишгээр хоёр том нам байнаа, Хятадаас шилжин ирж засгийн эрхийг авч сууршьсан Chaing Kai-Shek гэгч хүний үүсгэн байгуулсан Коминданы нам (Kuomintang or the Chinese Nationalist Party) үзэл баримтлалын хувьд одооны Хятадын бодлогыг ерөнхийдөө дэмждэг, харин нөгөө нам нь Хятадын бодлогыг эсэргүүцэн Тайваныг тусгаар улс хэмээн үздэг, арлын уугуул иргэдийн олонх бүхий Ардчилсан Нам (Democratic Progressive Party). Одооны Тайваны ерөнхийлөгч нь Коминданы Намаас сонгогдон ажилж байгаа бөгөөд олон улсын шинжээч нар Хятадтай харилцаа сайжирна гэж дүгнэж байгаа гэтэл нөгөөх ардчилсан намынх нь Тайваныг тусгаар улс гэсэн бодлогоо одоог хүртэл барьсаар байх юм за энэ мэтчилэн улс төрийн сонин яривал дуусахгүй шинжтэй. Нэг их олон юм нуршаад байвал та нарт сонин биш болчих байх тиймээс одоо ганц хоёрхон зүйл нэмж хуваалций. Та бүгд Азийн таван бар улсыг мэдэж байгаа энэ улсуудад Тайван багтдаг дотоодын нийт бүтээгдхүүн нь 14,700US (2000 онд) энэ үзүүлэлтээрээ Өмнөд Солонгосоос илүү гарсан байх юм. Манай улстай харьцуулахад газрын доорхи баялаг байгалийн нөөц гээд байх юм бараг үгүй гэтэл яаж энэ амжилтанд хүрсэн байх вэ? Тайваны эдийн засгийн гол бодлого нь хүний нөөц дээрээ тулгуурласан жижиг дунд бизнес, энэ улсад өмнөд Солонгос, Япон улсуудад байдаг шиг Корпораци, том хэмжээний, улс дамжин үйл ажиллагаа явуулагч компани цөөхөн гэвч яаж? Нэг жишээ дурдьяа, одоогоос 2 сарын өмнө бидэнд хичээл заадаг профессор багш маань намайг өөрийн хувьцаа эзэмшидэг компанитайгаа очиж танилцахыг санал болгосон юм би ч саналыг тэр дор нь хүлээн аваад бид Taipei хотод очлоо. Хурдны галт тэргэнд суусан болохоор 1 цаг гаран яваад очив, 28 давхар шил толь болсон барилга, бүгд манай багшийн хувьцаа эзэмшдэг компанийх биш ээ дотор нь маш олон компани ажил хэргээ явуулж байх юм. Тэдний компани гэхэд өөр 4 компанитай нийлж 3,4,5-р давхарт үйл ажилгаагаа явуулна. Хамгийн сонирхолтой нь компаний захиралтай танилцах үед нэрийн хуудасных нь нэг нүүрэнд захирлын болон түүний компаний мэдээлэл, нөгөө нүүрэнд нь хамтран ажилдаг 4 компаний мэдээлэл байх юм. Түүнчилэн тэд хурлын заал, цайны өрөө, 00 гэх мэт зүйлээ дундаа ашигладаг энэ нь компаний зарлагыг их бага хэмжээгээр хэмнэнэ шүү дээ. Мөн бусад мэдээлэл, харилцаа холбоо, гэх мэт олон зүйл дээр тэд баг болж нөгөөх том корпорацийн хэмжээнд хүртэл ажилж чадаж байх юм, энэ нь манайхны эвтэй байхдаа хүчтэйн жишээ болж байх шиг. Энэ бол Тайваны бизнесийн нэг онцлог. Боловсролын систем нь 6-3-3 системээр явагдах бөгөөд үүний дараа их сургуульд дэвшин суралцана, их сургуулиудын бакалаврын сургалт ерөнхийдөө 4-н жилээр явагддаг. Магистр, Докторантуудын сургалт 2 - 4 жилд явагдах боловч Профессоруудыг ажиглаад байхад энэ хугацаанд төгсгөх нь их ховор шинжтэй ялангуяа гадаад оюутнуудыг 1 жилээр сунгах хандлага ажиглагдаж байна лээ шүү. За тэгээд харийн нутагт хэлтэй бол хөлтэй зарчим жинхэнэ биеллээ олно шүү дээ, хэл гэснээс энд арлын өмнө зүг талруу оршин суух, настай голцуу хүмүүс нь одооны бидний сурч байгаа Бээжин хятад хэлээр бараг ярихгүй тэрч бүү хэл ойлгохгүй учир нь тэд Мин нан буюу Тайван хэлээрээ ярих юм. Ер нь бол ихэнх хүмүүсийн өдөр тутмын ярианы хэл нь Бээжин болон Тайван үндэсний хэл. Сонирхуулж хэлэхэд энэ арал дээр 12 ярианы хэл байдаг юм гэсэн шүү тэд нартай нь хутгалдаад яахав. Анх энд сургуульдаа ирэхэд Тайвань оюутнууд хамгийн ихээр надаас асуусан асуулт нь Та морь унаж чадах уу? гэж асуусан даа ганц оюутнууд ч биш ихэнх нь л тэгэж асуудаг юм. Бахархууштай нь би багадаа хурдан морь унаж байсан юм. За тэгээд эцэст нь:
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаан гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймороо гоёдог
Морь дэргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдогоо
Би Монголоороо гоёдогоо. Та нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Д.Баттогтох.

No comments:
Post a Comment